Реклам бол реклам шиг л байх ёстой



Яг одоо бизнес эрхлэгч таны реклам сурталчилгаа ямар ч үр дүнгүй болж борлуулалт тань унасаар байна! Таны ирээдүй үүнээс шууд хамааралтай. Таны гэр бүлийн ирээдүй ч үүнээс шалтгаална. Таны бүтээгдэхүүний реклам хүмүүсийн үзэх дуртай рекламуудын нэг. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр үр дүн муутай байгаа нь хачирхалтай. Таны бүтээгдэхүүний реклам нэг л биш болоод байгааг та мэдэрнэ. Гэхдээ яаж борлуулалтаа өсгөх вэ гэж толгойгоо гашилгана. Та дахин дахин рекамныхаа хэв маягийг өөрчилсөн ч байдал дордсон хэвээр. Мухардалд орлоо. Гэвч бизнесмэн таны зөв юм. Энэ бүхний гарцыг олохын тулд танд маш олон төрлийн реклам хийж, судалгаа явуулж, дүн шинжилгээ хийж үр дүнг нь бодитоор мэдрэх шаардлага үүсдэг. үнэн хэрэгтээ та хүнд таалагдах реклам хийхийг зориод байна.

Хүнд таалагдах реклам, борлуулалт хийх реклам хоёр хоорондоо ихээхэн ялгаатай. Хүнд таалагдах реклам бүтээхийн тулд та хэн нэг алдар хүндтэй одыг тоглуулж болно. Эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээндээ зориулж ямар нэг хошигнол ч юм уу, онигоо зохиож болно. Харин "Хүмүүс алиа салбадайгаас бүтээгдэхүүн худалдаж авдаггүй" гэж Рекламны суу билэгтэн Клауд Хопкин нэгэнтээ хэлсэн байдаг.
Ихэнх хошигносон сурталчилгааг хүмүүс үзэж сонсоод зугаацаж баясаад, харин бүтээгдэхүүнийг нь хэрэгсэхгүй орхих нь их. Хошигнолыг ашиглах гэж оролдох нь муурын сахлаар тоглож байгаа хулганатай адил юм. Хошигнолыг гайхамшигтаи ашиглаж үзэгчдийн сэтгэлийг гүн гүнзгий хөндөж "хэрэглэгчийн брэндийн сонголт"-ыг өөрчилж, бүтээгдэхүүнийхээ ашиг тусыг мэдрүүлж чадсан сурталчилгаа тун ховор. Тэдгээр ховорхон гайхамшигтай рекламны нэгэнд Британийн Collet Dickenson Pearse агентлагийн бүтээл болох "Hoүis" талхны рекламыг дурьдаж болно. Эцэст нь анхааруулахад "хошигнол" нь сонирхогчдын тоглох тоглоом огтхон ч биш.

Харин нэр алдартай одуудын хувьд тэднийг үзэгчид сайн санаад бүтээгдэхүүнийг мартах нь их байдгийг судалгаагаар тогтоожээ. Яагаад гэвэл алдартай одуудад мөнгө төлж л тоглуулаа биз гээд хэрэглэгчид бодчихдогоос гадна хүмүүст танигдах гэж чадан ядан хичээж буй бүтээгдэхүүнтэй харьцуулахад тэд дэндүү нэр алдартай. Ийм реклам үзэгчдийн ой тогтоолтын чадварыг илүүтэй шалгадаг. Тэгвэл рекламны борлуулалт хийх чадавхийг өсгөх ямар аргууд байна вэ?
Дэлхийн шилдэг рекламны агентлаг худалдан авах хүсэл сонирхолыг өдөөх олон аргуудыг олж тогтоосноос Францын нэгэн агентлаг Танил бус өвөрмөц содон дүр"-ийг ашиглах аргыг сонгожээ. Тэд хэн нэгэн одыг бус хэн нэгэн хөөрхөн хүүхэнийг бус ердөө угаагчийн ажилтай 80 настай, нил үрчлээ болсон, торх шиг бүдүүн эмгэнийг угаалгын машины рекламанд тоглуулсан нь 4 хүн тутмын нэгийнх нь ой тойнд үлдсэнээс тус бүтээгдэхүүн борлуулалтаараа 4-рт бус 2-рт зогсох болсон. Энэ удаад хэрэглэгчид ядарч доройтсон, хөл гар муутай бас тун содон төрхтэй эмгэнд угаалгын машин нь хэрхэн үнэнч туслагч нь болж байгааг сэтгэл догдлон үзжээ. Рөкламны загалмайлсан эцэг гэж алдаршсан Дэвид Огилвийг маш олон гайхамшигтаи санаа сэдсэн хүн гэж зүй ёсоор үздэг хэдий ч тэрбээр "Рекламны талбарт өнгөрүүлсэн миний амьдралд надаас гарсан гайхамшигтай санаа 20-иос илүү гараагүй л юм даа" гэж ярьж байна.
Гайхамшигтай санаа агуулсан хэвлэлийн ганц сурталчилгаа дэлхийд алдартай брэндийн амжилтын галыг асаадаг. Тухайлбал түүний "Цагт 60 милийн хурдтай яваа үед электрон цагны дуу л хамгаас тод дуулдана" гэсэн гарчигтай 670 үгсээс бүтсэн сурталчилгаа нь Америкт машин үйлдвэрлэлийн халуурал болж байсан чухам тэр үед Роллс-Ройсыг бусад өрсөлдөгчдөө хол хаяж өнөөдөр дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн хүлэг болгоход гол үүрэг гүйцэтгэжээ. Телевизийн реклам нь эхний гурван секунтад л үзэгчдийг татах, цочроох үзэгдэл гаргаж чадаагүй бол үзэгч аль хэдийн шүршүүрт орохоор явчихдаг бол хэвлэлийн сурталчилгаанд зурган чимэглэл нь "зохиомжлон татах арга"-ыг хэрэглэж зургийн тайлбар, гарчиг эх мэдээлэл, амлалт гэсэн дарааллаар уншигчдыг татах техник байдаг бөгөөд гарчиг урт эсвэл богино байх ёстой юу, эх мэдээллийн хэмжээ урт байх нь ашигтай эсэхийг судалгаагаар тогтоожээ.
Гол нь ашиг амласан байх ёстой атал ямар ч амлалтгүй сурталчилгаа байдаг нь хачирхалтай. Амлалт бас дахин амлалт энэ бол таны барих үндсэн чиглэл Тэрчлэн гайхамшигтай санааг агуулсан байх нь юу юунаас чухал, Гэвч гайхамшигтай санааг олох гэдэг рекламны мэргэжилтнүүдийн толгойг гашилгадаг бол гайхамшигтай санааг таних явдал нь түүнээс ярвигтай. Судалгаа ч үүнд тус болдоггүй гэдгийг Дэвид Огилви тодорхойлжээ. Ер нь үр дүнтэй, үнэн бодит судалгаа гэдэг бол сурталчилгааны ажлын амжилтын салшгүй нэг хэсэг.

Судалгаа явуулах үед зайлшгүй анхаарах зүйлс гэж байдаг байна. Эс бөгөөс та зохиомол, үнэн байдлаас хол хөндий судалгааны үр дүнтэй зууралдаж хоцроно. Жирийн нэгэн Zippo асаагуурыг дэлхийд алдартай Zippo болоход нь "Барьсан цурхай загасныхаа гэдэснээс хуучин асаагуур олоод асаахад огтхон ч саадгүй ассан хачирхалтай түүх" гарчигтай 237 үгээс бүтсэн сонин содон зурагтай, гайхамшигтай эх бүхий сурталчилгаа их нөлөөлжээ. Тэрхүү рөклам төгсгөлдөө "Хэрвээ, хэзээ нэгэн цагт ажиллагаагүй болвол бид үүнийг үнэгүй засаж өгнө" гэж амласан нь өдөр бүр зуун зуун хуучин эвдэрсэн Zippoнууд шуудангаар ирэх болж тэднийг өдөрт нь ямар нэг төлбөргүйгээр маш сайн засаад эзэнд нь буцааж байв. Ийнхүү алдарт Zippo мэндэлж жинхэнэ эрсийн нэр хүндийн илэрхийлэл болж чаджээ.
Реклам бол реклам шиг л байх ёстой гэсэн хууль хаана ч байдаггүй. Та рекламаа реклам шиг биш харин редакторын дүрслэл мэт харагдахаар хийвэл илүү олон хүнийг татаж чадна. Реклам сурталчилгаа маш өртөг өндөртэй байдаг. Зах зээл өндөр хөгжсөн нийгэмд энэ нь хөгжлийнхөө дээд түвшинд яригдана.

Реклам чанаргүй муу болох нь мөнгөө салхинд сайн дураараа хийсгэсэнтэй адип. Procter&Gamble л гэхэд жилийн нийт борлуулалт 12.000.000,000$-ынхаа 700.000,000$-ыг зар сурталчилгаандаа огтхон ч эргэлзэхгүйгээр хаяж дэлхий дахин дахь өөрийн ноёрхолыг тогтоон барьдаг.
 
YES PROMOTION | Educated by Hotul. ©2010